2013-08-26

А.Ганчимэг: Амандаа хурц иртэй зүйл хийхэд л эвгүй байсан

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны уран бүтээлчид өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийхдээ албан ёсоор киноныхоо клипийг нээлээ. Тус киноны дууг залуу дуучин Э.Агиймаа, Б.Маралжингоо болон 1980-аад оны үед хит болж байсан эгч дүү гурван Урнаагийн дунд Урнаа нар хамтран дуулжээ. Дуучин У.Уранцэцэг одоо Италид уран бүтээлээ туурвидаг дэлхийд танигдсан уран бүтээлч билээ. Харин дууны үгийг “UBS music” телевизийн захирал П.Одгэрэл бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав  аяыг нь зохиожээ. Энэ үеэр залуу жүжигчин А.Ганчимэгтэй дүрийнх нь талаар цөөн хэдэн үг сольсон юм.
Хэд хоногийн өмнө цацагдсан киноны трейллэрээр өөрөө халаасны хулгайчийн дүрд тоглосон байна лээ?
Тийм ээ. Халаасны хулгайч Жоохоноогийн дүрд дээр ажилласан. Зөвхөн миний дүр гэлтгүй манай кинонд гарч буй бүх эмэгтэй дүр хүн чанар гэж юу болох, хүний гоо сайхан гаднаа юу, дотроо байдаг уу гэдгийг харуулахыг хичээсэн. Өнөөдөр хүмүүс хажуугаар зөрж өнгөрсөн хүнийг гадаад байдлаар нь л дүгнээд өнгөрдөг шүү дээ.
УДЭТ-ын жүжигчин байсны хувьд ямар нэг дүр дээр ажиллахдаа дүрийн судалгааг маш сайн хийдэг болсон байх. Тэгэхээр халаасны хулгайч болохын тулд хэр судалгаа хийв?
Манай киноны трейллерт амандаа хийсэн хурц иртэй зүйлээ гаргаж харуулдаг хэсэг байсан даа. Тэрийг хийхэд их эвгүй байсан. 1981 оны хулгайчид амандаа хурц иртэй зүйл авч явдаг тухай, бүр түүгээрээ хүний нүд ч зүссэн гэх мэт янз бүрийн зүйл сонсогддог байсан. Ингээд судлаад үзэхэд тэр бүхэн үнэн байсан. Миний хулгай хийж байгаа хэсэг тийм ч олон биш. Ямар ч гэсэн хулгайчийн дүрийг гаргахыг хичээсэн. Мөн манай продакшны уран бүтээлчид ярилцаад бүх дүрээ уран сайхны талаас нь үзүүлэхийг зорьсон юм.
УДЭТ-тай гэрээгээ сунгаагүй гэсэн мэдээ хүмүүсийн гайхшралыг төрүүлсэн шүү?
Мэдээж, манай театр сайхан. Би олон уран бүтээл дээр хамтран ажилласан. Гэхдээ түүнээс илүүтэйгээр хувь хүн өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Дэлхий ертөнц маш хурдацтайгаар хөгжиж буй өнөө үед нийгмээсээ хоцрохгүйгээр маш олон зүйлийг хиймээр байна. Ийм учраас түр хугацаагаар театраас хөндийрч, хоёр эгчтэйгээ нийлж хувийн уран бүтээл хийе, олон зүйл гардаж хийж үзье гэж шийдсэн. Тиймээс  театртай хийсэн гэрээгээ сунгаагүй. Энэ тухай хаанаас мэдээлэл гарсныг мэдэхгүй. Хөөгдсөн  гэсэн мэдээлэл маш их гарсан байсан.
Найз залуутайгаа хамтран тоглосон гээд жүжигчин А.Ганчи­мэг нэг хэсэг л шуугиан дэгдээлээ шүү дээ?
Хүмүүс энэ бүгдийг хаанаас олж мэдчихдэг юм. Тэгээд сонссон, дуулснаа зөв дамжуулахгүй үр­гэлж буруу тийш гуйвуулдаг нь жаахан тиймхэн. Миний найз залууг Энхтүвшин гэдэг. Солонгост жүжигчний мэргэжлээр сурч төгссөн. Энхтүвшингийн хувьд энэ кино анхны уран бүтээл нь. Бид энэ кинонд хосууд болж тоглосон. Би хулгайч охин, харин найз залуу маань сэргийлэгчийн дүр дээр ажилласан нь их сонирхолтой байсан.
 
www.assa.mn

1 comment:

  1. RIMM | Casino & Resort | Dr. Maryland
    Join 안양 출장안마 Dr. Maryland today for the 충청북도 출장안마 latest game action, meeting, and 광주광역 출장안마 gaming information. 목포 출장샵 We 서귀포 출장마사지 provide 24/7 live video poker, blackjack, roulette, video keno, and

    ReplyDelete