2012-06-13

“Ану хатан” түүхэн киноны шинэ цагийг эхлүүллээ

Анхаар. Чимээгүй. Ийм команд сонссон хүн бүр байгаа газартаа хөдөлгөөн, дуу чимээ гаргалгүй зог­сох ёстой. Учир нь, зо­хиолч Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор бүтээж буй “Ану хатан” киноны зураг авалт энд явагдаж байна.
Энэхүү түүхэн уран сайхны киноны уран бү­тээлчидтэй хамт яг л ийм орчинд бид хоёр цаг хэртэй хугацааг өнгөрөөв.

Найруулагч Б.Сумхүү

1956-1961 онуудад Бүх холбоотын киноны дээд сургуульд суралцаж, кино найруулагчийн мэргэжил эзэмшсэн Бадрахын Сумхүү 1929 онд Ховд аймгийн Ховд хотод төржээ. Э.Оюун, Л.Ванган, С.Гэндэн, Ц.Цэгмид, Б.Дамдинсүрэн зэрэг алдар цуутнуудтай хамт ажиллаж байсан нь түүний сайн найруулагч болоход онцгой нөлөөлсөн гэдэг.
Зөвлөлтийн кино урлагийн нэрт мастер Л.Кулешовын ангид тэрээр суралцан төгссөн байна. Багш Л.Кулешов адал явдалт киног ихэд сонирхдог байсан бөгөөд тэр нь Б.Сумхүүд нэлээд нөлөөлсөн гэх. Б.Сумхүү бүрэн хэмжээний 20 орчим кино бүтээжээ.

МУСТА Ц.Төмөрхуяг: ”Чи Цагааны Цэгмидийн хүүхэд биш” гэж багшийгаа хэлэхэд уйлдаг байлаа

Цагааны Цэгмид хэмээх агуу жүжигчинг мэдэхгүй хүн Монголд үгүй биз. Түүний хоёр хүү аавынхаа мэр­гэжлийг өвлөн авч, кино урлагт өөрсдийн мө­рөө үлдээж явна. Том хүү Ц.Төмөрбаатар нь өдгөө тө­рийн соёрхолт жүжигчин хэмээн дуудуулж, ард тү­мэндээ хүндлэгдэж яваа. Харин бага хүү МУСТА, жү­жигчин Ц.Төмөрхуяг нь ур­лагаас хөндийрч, хэсэг хуга­цаанд нам гүм амьдарсан. Гэвч тэрбээр дөрвөн жилийн өмнө “Цагааны Цэгмид” студиэ байгуулан урлагтаа эргэн ирсэн билээ.