2012-08-05

48 Цаг Кино Наадам Монголд

"48 цаг кино наадам" 2012 онд (48ЦКН) Монголд гурав дахь удаагаа зоxиогдох гэж байна. Монгол улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөх болно. Тэргүүн байр эзэлсэн бүтээл нь "2012 оны 48 цагийн шилдэг кино" шагналын төлөө дэлxийн өөр бусад xот, улсаас шалгарсан кинонуудтай өрсөлдөх юм.

“Хаадын хаан Атилла” МОНГОЛЧУУДТАЙ УУЛЗАНА

 Мажар (Унгар) улсыг үүсгэн байгуулсан Арпад хааны дээд өвөг хаадын хаан аугаа их Атилла хаантай монголчууд дотно танилцах нь. “Сэмүүн” студийн уран бүтээлчид Атилла хааны тухай “Хаадын хаан Атилла” баримтат уран сайхны кино бүтээж байна. Уг бүтээлд Атилла хаан харгис хэрцгий, байлдаанч эр бус даяарчлалын үндэс суурийг тавьсан их удирдагч байсан бөгөөд Хүннү гүрэн болон Ромын эзэнт гүрнийг хамтатган захирч байсныг өгүүлэх юм байна.

Ц.Норжмаа: “Нөгөө сохор охин байна, нүдтэй юм байна, хардаг юм байна” гээд явуулдаггүй байлаа


Нэгэн үеийн үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж байсан киноны нэг бол "Алтан өргөө” уран сайхны кино билээ. Уг кинонд хараагүй охины дүрийг чадварлаг бүтээж, дэлгэцэнд дүрээ мөнхөлж чадсан жүжигчин Ц.Норжмааг уншигч тантай уулзуулъя.