2012-09-10

"Том загас" нээлтийн товоо зарлалаа

Өнгөрсөн оноос хийгдэж эхэлсэн реппер, продюсер B.A.T-ын найруулж буй "Big Fish" кино ирэх сард "Цэвэрлэгээ" гэсэн тодотголтойгоор нээлтээ хийхээр товложээ. “DASH FILMS”-ийн бүтээж буй уг киноны гол дүрийг дуучин Б.Амархүү бүтээсэн байна. Уг киноны үйл явдал цагдаагийн ахлах дэслэгч Соёмбо хар тамхитай холбоотой хүн амины хэргийг мөрдөн илрүүлж байгаагаар өрнөх аж. Мөн кинонд реппер Rokit Bay, Gee нар дүр бүтээжээ. 

48 цаг кино наадмын Постерыг танилцуулж байна

Тун удахгүй болох Монголын гурав дахь удаагийн "48 цаг кино наадам"-ын талаар өмнө нь хүргэж байсан ба бүртгэл нь яг одоо явагдаж байгаа билээ. Бүртгэл 9 сарын 13-нд дуусах тул сонирхсон нэгэн нь яарах хэрэгтэй боловуу.

WOW богино хэмжээний киноны 17 дахь наадам


Монгол улс болон Австрали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулж Монгол улсын Улаанбаатар хотноо BlackBox театрт Австрали болон олон улсын богино хэмжээний киноны 17 дахь кино наадам болох гэж байна. Нийт 44 шилдэг бүтээлийг дэлгэн танилцуулах болно. Австралийн WOW Кино наадамын захирал Сил-Нин камерон (Syl-Nyin Cameron) , “The woolly Song”-ийн шагналт захирал Вэнди Ж. Моррисон (Wendy J. Morrison) нар 9 сарын 15-нд буюу Бямба гаригт өдөр 4-6 цагийн үед хүрэлцэн ирнэ.