2013-07-25

"АМЖИЛТЫН ГАРЦ" кино хөтөлбөр зохион байгуулагдах гэж байна

Монголын киноны уран бүтээлчид олон улсын нэр хүндтэй уран бүтээлчидтэй уулзах, тэднээс ганцаарчилсан зөвлөгөө авах боломжийг олгож байна!
“Амжилтын гарц” киноны уран бүтээлчдэд зориулсан тусгай хөтөлбөр Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл болон Монгол-Францын Төв хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Анхдугаар Кино Наадмыг 2013 оны 10-р сарын 3-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын 20 гаруй найруулагч, продюсер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно.
Тус кино наадмын хүрээнд Монголын кино урлагийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд бүтээлээ танилцуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Амжилтын гарц” тусгай хөтөлбөрийг зохион байгуулж байна. Тус хөтөлбөрт 10 төсөл шалгаруулах бөгөөд Монгол болон Ази, Европ, Америкаас уригдан оролцож буй нэр хүндтэй кино найруулагч, продюсер, кино наадам зохион байгуулагчаас мэргэжлийн зөвлөгөө авах боломжийг олгох юм.
 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж татаж авна уу.

No comments:

Post a Comment