2012-06-23

29 сек Кино наадам бүртгэлээ авж байна

"Ай Эйч Си" ХХК-с зохион байгуулж буй "29 сек" хэмээх 2 дахь удаагийн кино наадам удахгүй зохион байгуулагдах гэж байна. Оролцогчдод ямар нэг шаардлага тавихгүй бөгөөд хүссэн хүн бүр дурын сэдвээрээ хийсэн уран бүтээлээрээ оролцох боломжтой бөгөөд нийт шагналын сан нь 100 сая төгрөг юм байна.

"Жексон амьд" киноны зураг авалт дуусжээ /+Ажлын зураг/

Хамгийн сүүлд "Худалч залуу" киногоороо үзэгчидтэйгээ уулзсан Herub энтертайнментийхэн саяхан шинэ киноныхоо зураг авалтыг дуусгаад байна. "Жексон амьд" хэмээх тун өвөрмөц нэртэй action, comedy жанрын киноны, 1-р найруулагчаар С.Баттулга, гол дүр болон 2-р найруулагчаар Эрхэм элч уран бүтээлийн нэгдлийн захирал С.Лхагвасүрэн, киноны ганц эмэгтэй дүрийг жүжигчин Цэнгэлжаргал нар бүтээж байгаа ажээ.