2013-07-24

Монголын орчин үеийн кино-жүжгийн зохиолын найман гарцаагүй

Чухам өөрийнхөөрөө “гарцаагүй” гэж гүжирдсэн цуврал эсээ минь үргэлжилсээр байна. Зарим нэг нь их л эмзэг хүлээн авч байгаа ч ХХ зууны Монгол уран зохиолын түүхээ хувь судлаачийн хувьд энэ мэт “багцлан” авч үзэх хүсэл минь хэвээрээ. Чамгүй хугацаанд Өрнө, Дорны театр, жүжгийн зохиолын түүхийг сурвалжлан судлав. Эцэст нь ийм нэгэн эсээ бичихээр зориг шулуудсан минь үнэн. Учир нь бидэнд жүжгийн зохиолын ямар өв байна вэ? гэдгийг хожмын залуус нягтлан харахад “шат” болох л хүсэлтэй. Одоохондоо өөр зүйлгүй.