2013-05-29

"Амлуулсан" кино урлаг амилах уу?


“Тэр бөхийг амлая аа” гэж хэлээд учраа бөхөө амлаж авдаг шиг киночид өөрсдөө, мөн төрийн яам агентлагынхан нь хамтран “кино урлагыг шинэчлэе” хэмээн амлаж авлаа. Тэд кинонд шинэчлэл хийх зайлшгүй гэдгээ өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд хамтдаа сууж хүлээн зөвшөөрлөө. Монгол кино үзээд сэтгэлээр унаж, жүжигчдийн чадварт нь таагүйтэж, ялгаагүй муу бүтээлүүд хэмээн ундууцдаг байдлыг өөрчлөх шаардлага хэдийнэ тулгарсан, энэ уулзалтыг харин ч хожуу хийж буй нь харамсалтай.