2013-10-01

Б.Чингүүн: “Дуудлага” киноны зохиолыг өөрөө бичиж, найрууллаа


Богино хэмжээний уран сайхны кинонуудаараа та бидний танил болсон найруулагч Б.Чингүүн “Дуудлага” хэмээн сэтгэхүйн аймшгийн кино бүтээсэн байна. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар  цөөн хором ярилцлаа.  
Шинэ уран бүтээлийнхээ талаар ярилцагаа эхлүүлье

2013-09-04

48 Цаг Кино Наадам Монголд


"48 цаг кино наадам" 2013 онд (48ЦКН) Монголд дѳрѳв дахь удаагаа зоxиогдох гэж байна. Монгол улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөх болно. Тэргүүн байр эзэлсэн бүтээл нь "2013 оны 48 цагийн шилдэг кино" шагналын төлөө дэлxийн өөр бусад xот, улсаас шалгарсан кинонуудтай өрсөлдөх юм.

2013-08-26

Надад Б.Дамчаа гуай шиг эсрэг дүрд тоглох хүсэл байдаг


“Говийн зэрэглээ" киноны нисгэгч, Чин ван Ханддорж киноны Ханддорж, "Саруул талын ерөөл" киноны Нацагдорж, "Мандухай сэцэн хатан" киноны Энхээ зэрэг үзэгчдийнхээ сэтгэлд хоногшсон олон сайхан дүрээрээ мөнхөлсөн жүжигчин бол МУГЖ Д.Гүрсэд юм. Тэрээр төрийнхөө баяр наадмын өмнө МУГЖ цолоор энгэрээ мялаасан юм. Түүнтэй хөөрөлдсөн уран бүтээлийн яриагаа уншигч танаа хүргэе.

А.Ганчимэг: Амандаа хурц иртэй зүйл хийхэд л эвгүй байсан

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны уран бүтээлчид өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийхдээ албан ёсоор киноныхоо клипийг нээлээ. Тус киноны дууг залуу дуучин Э.Агиймаа, Б.Маралжингоо болон 1980-аад оны үед хит болж байсан эгч дүү гурван Урнаагийн дунд Урнаа нар хамтран дуулжээ. Дуучин У.Уранцэцэг одоо Италид уран бүтээлээ туурвидаг дэлхийд танигдсан уран бүтээлч билээ. Харин дууны үгийг “UBS music” телевизийн захирал П.Одгэрэл бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав  аяыг нь зохиожээ. Энэ үеэр залуу жүжигчин А.Ганчимэгтэй дүрийнх нь талаар цөөн хэдэн үг сольсон юм.

2013-07-25

"АМЖИЛТЫН ГАРЦ" кино хөтөлбөр зохион байгуулагдах гэж байна

Монголын киноны уран бүтээлчид олон улсын нэр хүндтэй уран бүтээлчидтэй уулзах, тэднээс ганцаарчилсан зөвлөгөө авах боломжийг олгож байна!
“Амжилтын гарц” киноны уран бүтээлчдэд зориулсан тусгай хөтөлбөр Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл болон Монгол-Францын Төв хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх,