2012-06-11

“Academy Awards 2012”-т нэвтрэхүй

Магадгүй, дараагийн шинэ киноны тухай сураг ажиг маргааш дуулдаж ч мэднэ. Өдөр бүр биш ээ гэхэд бид өнжөөд нэг кино бүтээл, туурвилын тухай, нээлтээ хийх болсон, үзэгчдэд хүрсэн, эс бөгөөс зурганд гарсан, кастинг хийсэн, трейлэр, постероо дэлгэсэн, саунд трейкээ цацсан тухай мэдээ сонсдог болсон энэ үед үйлдвэрлэл болон урлалын чанар, стандарт, ур хийц, арга барил, цаашлаад эрэмбэ чансааны асуудал зүй ёсоор сонирхол татна.

Б.Цогтбаяр: Каннын кино наадамд Монгол гэдэг нэрийг дуурсгаж чадсан


65 дахь жилдээ зохиогдож байгаа Каннын кино наадамд Монгол улсаа төлөөлөн анх удаа видео киноны төрөлд "Богд хаан" кино оролцсон юм. Тус кино нь олон улсын кино бүтээгчдийн анхаарлыг ихэд татаж худалдагдах хэмжээнд яригдаад байгаа билээ. Ингээд киноны найруулагч Б.Цогтбаяртай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

О.Ган-Очирын олон ангит кино

Соёлын тэргүүний ажилтан бүжигчин, жүжигчин О.Ган-Очир томоохон шоу тоглолтын найруулга, бүжиг дэглэлтийг хариуцан ажилладаг нэгэн. Тэрбээр хамгийн сүүлд “Universe best songs-2012” шоуны гала тоглолтын найруулгыг төгс гүйцэтгэснээр үзэгчдээс онц дүн авсан. Тэгвэл түүний дараагийн ажил нь  цоо шинэ олон ангит инээдмийн киноны ажил байх гэнэ.