2013-04-25

Б.Чингүүний шинэ уран бүтээлээ хийж байна /Cube - remake edition/


Богино хэмжээний киногоороо үзэгчдэд илүүтэй сайшаагддаг найруулагч Б.Чингүүнээс шинэ уран бүтээлийнх нь талаар сонирхлоо.

Богино хэмжээний шинэ бүтээлийнхээ ажилд орсон гэж дуулсан. Ямар бүтээл дээр ажиллаж байна?

Энэ бол миний өмнө нь хийж байсан богино хэмжээний бүтээлүүдээс өөр, триллер маягийн кино. Ер нь бол зохиол нь гарчихсан. Би нэгдүгээр курсын оюутан байхдаа анх хийж байсан “Cube” гээд богино хэмжээний киногоо дахиж ремэйк хийх гэж байгаа юм.

Зохиол бэлэн болчихсон юм чинь гол дүрүүдээ товлочихсон уу?

Яг одоогоор бол бүрэн сонголт хийж дуусаагүй л байна. Өнгөрсөн жил АНУ-д төгсөж ирсэн Билгүүтэй гэж залуу нэг дүрд нь тоглоно. Хоёр дүртэй богино хэмжээний киноныхоо нөгөө дүрийг хараахан сонгож амжаагүй одоогоор кастенг хийгээд явж байна даа.

Тун удахгүй Монголын үндэсний кино урлагийн академийн дээд шагнал “Academy Awards” наадам болно. Энэ жилээс наадамд шинээр богино хэмжээний кино номинаци нэмэгдсэн. Ямар бүтээлээрээ өрсөлдөх гэж байна даа?

Уг нь тэр наадамд бэлдэж байгаа. Одоо хийх “Cube”-ээрээ орж магадгүй.

Богино хэмжээний бүтээлээс гадна өөр бүтээл дээр ажиллаж байна уу?

Одоогоор нэг бүрэн хэмжээний кино төсөл дээр ажиллаж байна.

www.news.mn

No comments:

Post a Comment