2012-09-10

"Том загас" нээлтийн товоо зарлалаа

Өнгөрсөн оноос хийгдэж эхэлсэн реппер, продюсер B.A.T-ын найруулж буй "Big Fish" кино ирэх сард "Цэвэрлэгээ" гэсэн тодотголтойгоор нээлтээ хийхээр товложээ. “DASH FILMS”-ийн бүтээж буй уг киноны гол дүрийг дуучин Б.Амархүү бүтээсэн байна. Уг киноны үйл явдал цагдаагийн ахлах дэслэгч Соёмбо хар тамхитай холбоотой хүн амины хэргийг мөрдөн илрүүлж байгаагаар өрнөх аж. Мөн кинонд реппер Rokit Bay, Gee нар дүр бүтээжээ. 


“Big Fish” киноны бас нэгэн шинэ трейлэр болон анхны постерийг хүргэж байна. Кино ирэх 8-р сарын 21-нд Өргөө кино театрт нээлтээ хийн үзэгчиддээ хүрэх юм байна. 

Энэ киноны зураг авалтыг АНУ, ОХУ, Монголд авсан төдийгүй киноны текстийн тодорхой хувь нь орос, англи хэл дээр байх аж. Кино хар тамхитай холбоотой хэргийн араас мөшгиж буй сэдэвтэй учраас “Том загас”-ыг +18 буюу насанд хүрэгчдийн ангилалд хамруулжээ

No comments:

Post a Comment