2013-04-25

Ларьдма УСК-ны жүжигчид гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэх...


Puujee-2Тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа гэр бүлийн хүчирхийллийн сэдэвтэй “Ларьдма” киноны гол дүрд топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Б.Навчаа нар тоглосон. Уг киног нэг бол жүжигчин Б.Навчаагийн амьдралаас, нөгөө бол топ моделийн амьдралаас сэдэвлэсэн гэх мэдээллүүд гадуур өнгө алаглан нисч байгаа.


Гэхдээ уран бүтээлч бүсгүйчүүд хоёулаа л бодит амьдрал дээр өмнөх амьдралаасаа үлдсэн хар бараан дурсамжтай юм. Монголын урлагийн тайз, дэлгэцээс алдрын зэрэгт хүрч, үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээдэг шигээ уран бүтээлч хүний амьдрал өөгүй, тэгш сайхан байдаггүй аж. Жүжигчин Б.Навчаад нөхөр нь гар хүрдэг байснаас үл ойлголцол нь даамжирч эцэстээ салахаас өөр аргагүйд хүрсэн гэдэг. Харин топ модель Д.Пүрэвсүрэнд алтны магнат анхны нөхөр нь гар хүрдэг байсан гэх утгатай мэдээлэл гадуур тараад байгаа ч топ бүсгүй өөрөө түүнийг гар хүрч дарамтлах нь битгий хэл үгээр нь байдаг байсныг хэлдэг.


Харин топ бүсгүйн амьдралд тодоос тод хар бараан дурсамж үлдээж, хэвтэрт ортол нь зодсон хэргээр шүүхийн хаалга хүртэл татаад амжсан хүн нь Цэгцбаатар гэгч билээ. Уран бүтээлч хүн өөрийг нь, ажлыг нь маш сайн ойлгодог хүнтэй амьдралаа холбох нь зөв гэдэг. Гэтэл топ бүсгүйг уулзсан, учирсан бүхэнтэй нь хардаж, сүүлдээ гар хүрэх болсон Цэгцбаатар гэгчийг биеэ барих чадваргүй, эрүүл бус хүн шиг аашилдаг байсныг ойрын хүрээлэлд нь байсан хүмүүс ярьдаг. Тэр ч бүү хэл загварын шоу, тоглолттой үедээ топ бүсгүй олон удаа хөхөрч няцарсан биетэй ирж байсныг нүүр будагчид чадлаараа тордон аргалдаг байсан гэдэг.

Ийнхүү “Ларьдма” кинонд гэр бүлийн хүчирхийлэл гэдэг аймшигт зүйлийг бие, сэтгэлээрээ мэдэрч туулсан уран бүтээлчид ажиллаж байгаа болохоор эл кино зөв суурьтай, үнэн төрхтэй сайн бүтээл болох нь дамжиггүй. Монголын нийгэмд далд бугшмал хэлбэрээр ноёрхсоор байгаа гэр бүлийн хүчирхийлэл гэгчийг үндэснээс нь суга татан гаргаж, үзэгчдийн өмнө дэлгэхийн сацуу ийм зовлонт амьдралыг бие сэтгэлээрээ туулж яваа олон зуун эмэгтэйчүүдийн хувьд хүчтэй дуу хоолой болох биз ээ.
www.shuurhai.mn

No comments:

Post a Comment