2012-06-19

Том загас... +ТРЕЙЛЕР

“Аз ойрхон” киног найруулсан реппер В.А.Т “Том загас” нэртэй шинэхэн киноныхоо ажилд шуурхайлан орсон байна.

Тэгвэл тус кинотой холбоотой цөөнгүй мэдээлэл ил болсон байна. АНУ, ОХУ, Монголд зураг авалт нь хийгдсэн тус киногоо B.A.T ОХУ-д гаргахаар төлөвлөжээ. “Киноны 25 хувь нь орос, 70 хувь нь монгол хэллэгтэй бол таван хувь нь америк үзэгдэлтэй болсон” хэмээн тэрбээр ярьжээ.



Мөн “Том загас” кинонд ОХУ-ын Ардын жүжигчид тоглож, америк мэргэжилтнүүд хамтарсан бөгөөд гол дүрд нь Б.Амархүү тоглосон байна. “Татар ажиллагаа”-гаар олны таашаал хүртсэн тэрбээр энэ удаа хэр сайн жүжиглэснийг “Том загас”-аас хараарай. Мөн реппер Gee, Rockit Bay нар ч дүр бүтээсэн аж.

“Том загас” кино сонгуулийн дараа буюу ирэх долдугаар сараас нээлтээ хийх юм байна. Ингээд 3 төрлийн трейлерийг хүлээн авна уу.

No comments:

Post a Comment