2012-06-19

“Би монгол хүн” олон улсын кино фестивалиас шагнал хүртжээ

Саяхан 6 сарын 12-нд “Formula Mundi-12” олон улсын кино фестиваль Египет улсад 12 дахь жилдээ зохиогдсон юм. Наадамд  45 орны 208 кино оролцсон бөгөөд найруулагч Б.Баярын бүтээл “Би монгол хүн” баримтат кино Documentary төрөлд хоёрдугаар байранд шалгарсан байна.

Энэхүү кинонд байгаль-хүн хоорондын харилцаа, түүнээс үүдэх үр дагаврыг харуулахыг зорьжээ.

Киноны зохиогч, найруулагчаар Б.Баяр, эвлүүлгийн найруулагчаар Б.Баярсайхан, ерөнхий редактор Ш.Ёолк, туслах редактор А.Мөнхцэцэг, зураглаач М.Бүүвэйбаатар, Б.Баярсайхан, компьютер график Б.Баярсайхан нар тус тус ажилласан аж.
Эх сурвалж: Time.mn

No comments:

Post a Comment