2012-06-19

Эрдэс баялгийн ертөнцөөр аялсан нь /3D animation//

“Их нүүдэл Монгол медиа нэгдэл” санаачлан Монголд анх удаа 3D анимэйшн 50 ангит бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног хийж гүйцэтгэх төслийн ажлыг эхлүүлээд байна. “Эрдэс баялгийн ертөнцөөр аялсан нь” нэртэй уг хүүхэлдэйн кино нь нийт 20 минутаар 11 бүлэг 50 ангит дэлгэцийн бүтээл болох бөгөөд ашигт малтмал, уул уурхайн талаар Монголд анх удаа 3D анимейшн хүүхэлдэйн кино хэлбэрээр хийгдэх бүрэн хэмжээний бүтээл болж буйгаараа онцлог юм.


Кинонд гол дүрийн хоёр баатар өөрсдийн хийсэн робот машинтайгаа 2030 оноос өнгөрсөн үе рүү буюу дэлхийн үүслээс чулуулаг, эрдэс баялаг, ашигт малтмал, уул уурхайгаар цаг хугацаа хөгжил дэвшлийн түүхийг үзүүлэн аялаж үзэгч олонд үнэн бодит мэдээллийг тайлбарлан хүргэх нь ээ.  Энэхүү хүүхэлдэйн кино нь геологи уул уурхай, байгаль нөхөн сэргээлт, ашигт малтмал, байгаль экологийн талаар ойлгомжтой нэг багц мэдээллийг өгөх сургалт, танин мэдэхүйн анхны олон улсын хэмжээний бүтээл болох юм байна.

Төсөлд хамтрагч байгууллагууд болон эрдэс баялаг, геологи уул уурхайн эрдэмтэд, мэргэжлийн уран бүтээлчдийн хамтын хөдөлмөрөөр энэхүү кино хийгдэх юм байна. Киног бүтээх явц нь жирийн кинотой харьцуулвал хийгдэх ажлын хувьд их бөгөөд 100 хувь компьютер графикч, зураач, текстурч, аниматор найруулагч уран бүтээлчдийн ажил байх нь ээ.  


Монгол Улс өөрийн эрдэс баялгийн  үүцээ задалж дэлхийн нийт монголын зүг хараа тавьж буй энэ цаг үед эрдэс баялаг уул уурхайн үүсэл хөгжил, үр ашиг, байгаль орчин, эклогийн талаарх үнэн бодит, баримтат мэдээллийг ард түмэнд үзүүлэх зорилгоор уг хүүхэлдэйн киног  "Их нүүдэл Монгол медиа нэгдэл" хариуцан бүтээх бөгөөд дэмжигч байгууллагаар Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Уул уурхайн хүрээлэн Маркшэдрийн холбоо, Өрөмдлөгийн холбоо хамтран ажиллаж байна. Ашигт малтмалын газар нь энэхүү төслийн эхний 10 ангийн санхүүжилтийг бүрдүүлэн гэрээ байгуулан ажлаа эхлүүлжээ. Сонирхуулахад, энэ удаа 3D анимэйшн 50 ангит бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног Уул уурхайн салбарын 90 жилийн ойд зориулан бүтээж байгаа юм.
Эх сурвалж: News.mn

No comments:

Post a Comment