2012-06-11

О.Ган-Очирын олон ангит кино

Соёлын тэргүүний ажилтан бүжигчин, жүжигчин О.Ган-Очир томоохон шоу тоглолтын найруулга, бүжиг дэглэлтийг хариуцан ажилладаг нэгэн. Тэрбээр хамгийн сүүлд “Universe best songs-2012” шоуны гала тоглолтын найруулгыг төгс гүйцэтгэснээр үзэгчдээс онц дүн авсан. Тэгвэл түүний дараагийн ажил нь  цоо шинэ олон ангит инээдмийн киноны ажил байх гэнэ.
Тус киноны зохиолыг тэрбээр өөрөө бичиж, найруулж байгаа бөгөөд 200 ангитай байх аж. Үүнээс одоогийн байдлаар 25 анги нь бэлэн болчихсон юм байна. Харин ямар санаатай, ямар нэртэй, хэзээ үзэгчдийн хүртээл болох мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: Inet.mn

No comments:

Post a Comment