2012-06-10

"Thank you mommy" Short film

“Наран мандах нутаг” олон ангит кино болон хэд хэдэн бүрэн хэмжээний кино найруулаад завгүй явсан Б.Чингүүн богино хэмжээний кино ертөнцөд эргэн ирлээ. Тэрбээр саяхан болсон Эх үрсийн баярыг тохиолдуулан “Thank you mommy” нэртэй богино хэмжээний кино найруулжээ. Уг киноныхоо зохиолыг тэрбээр өөрөө бичсэн бөгөөд зураглаачаар Д.Тэмүүлэн, Б.Амарболд нар ажилласан байна.
Харин киноны гол дүрд УДЭТ-ын залуу жүжигчин А.Ганчимэг тогложээ. Тэрбээр Б.Чингүүний “мөнхийн” сонголт болсон бөгөөд “Сохор болзоо”, “Цэцэг” зэрэг цөөнгүй богино хэмжээний киноных нь гол дүрд тоглоод зогсохгүй “Наран мандах нутаг” олон ангит кинонд нь ч хамтран ажилласан юм.

Түүнээс гадна УДЭТ-ын Ц.Цэрэнболд, залуу жүжигчин Ш.Дэлгэржаргал, Ч.Одгэрэл нар ч дүр бүтээжээ. “Thank you mommy” кино зургадугаар сарын 1-нд “Өргөө” кино театрт гарсан байна.

No comments:

Post a Comment