2012-06-10

Загасан нүд удахгүй болох нь

Кино сонирхогчдын хүсэн хүлээдэг “Загасан нүд”олон улсын наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн наадам “Анд нөхдийн холбоо” сэдвийн дор явагдах бөгөөд уламжлал ёсоор
1. Байгаль
2. Аялал
3. Миний гэр бүл
4. Манай хот
5. Cinema буюу кино
6. Animation film буюу компьютер графикаар бүтээгдсэн кино гэсэн номинациудаар сонирхогчдын бүтээлийг хүлээн авах юм байна. Наадамд Монгол, ОХУ, Өвөрмонгол, Солонгос, Японы уран бүтээлчид өрсөлдөх бөгөөд өчигдөр техникийн зөвлөлгөөнөө хийжээ. Энэ удаагийн тэмцээн ирэх есдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд Япон улсад болох гэнэ. Өдгөө дэлхийн  50 сая орчим  хүн үздэг болсон энэхүү наадмын санаачлагч нь Оросын Аист телевизийн захирал Базараев гэнэ. Жилээс жилд өргөжиж байгаа Загасан нүд наадам өнгөрсөн онд манай улсад зохион байгуулагдаж, Тэргүүн Гранпри шагналыг Солонгосын “Үүнийг мэдэх үү?” кино хүртэж байсан билээ.

No comments:

Post a Comment