2013-06-20

HiKino сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

Монголын болон дэлхийн кино урлагийн талаар мэдээ мэдээлэл, үйл явдлуудын сонин хачныг бэлтгэн хүргэдэг HiKino сэтгүүлийн шинэхэн дугаар гарсан байна.
Уг сэтгүүл нь мэндлээд удаагүй ч нийтлэлийн бодлого, хэлбэр дизайн зэргээрээ мэргэжлийн кино уран бүтээлчид, кино сонирхогч болон уншигч олноосоо өндөр үнэлгээ авч, өөрийн гэсэн уншигч захиалагчтай болж чаджээ.
Урд нь кино урлагийн талаар "Кино ертөнц", "Дэлгэц" гэсэн сэтгүүлүүд байсан ч  зах зээлийн явцыг өнгөрүүлэлгүй сураг нь тасарсан. Харин энэхүү сэтгүүлийн дугаар бүр дизайн болоод агуулгын хувьд улам бүр цар хүрээгээ тэлсээр байна.

Энэ удаагийн дугаарын онцлог нь Монголын Кино Урлагийн Шинэчлэлийн Форумд зориулсан тусгай дугаар бөгөөд салбарын сайдын мэндчилгээ, "Монгол Киноны Тухай Хууль"-ийн танилцуулга, болон форум дээр тавигдсан илтгэлүүдийг оруулсан байна.
Мөн Кино Урлагийн Зөвлөлийн болон Мэрэгжлийн холбоодын танилцуулга, мэндчилгээ, ажлын чиг, хийж буй үйл ажиллагааных нь талаар уншиж болохнээ.
Саяхан болж өнгөрсөн Монголын Академи Авардсын талаар сонирхолтой баримтуудыг гэрэл зургийн хамт дэлгэн үзүүлсэн байна. 
Дээрхээс гадна кино урлагийн ертөнцийн сонин хачны талаар илүү их мэдээллийг HiKino сэтгүүлээс сонирхож болох нь.

Тус сэтгүүл нь Интер ном болон бусад ном, сонин сэтгүүл худалдаалдаг цэгүүдээс авж болно. Захиалга авах утас: 88575788


Дашрамд дурдахад манай блог нь тус сэтгүүлтэй албан ёсоор хамтран ажиллахаар болоод байгааг дуулгахад таатай байна.

No comments:

Post a Comment