2013-05-18

Каннын кино наадамд Ану хатан УСК-г худалдаанд гаргав


Зохиолч Б.Шүүдэрцэцэг "Ану хатан" киногоо Берлиний монголчууддаа үзүүлээд иржээ. Энэ сарын 16-нд болсон "Аcademy awards- 2013" ёслолын ажиллагаанаас энэхүү кино шилдэг хөрөнгө оруулалт, шилдэг зохиол, шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал авсан билээ. Зохиолч бүсгүй фэйсбүүк хуудсандаа
“Онгоцны буудлаас ирэхэд минь гэрт хос цом угтсанд нэн баяртай байна. Энэ дашрамд бас нэгэн сайхан мэдээ дуулгахад "Ану хатан" кино маань дэлхийн кино ертөнцийн том баяр, Каннын кино наадамд худалдах киноны жагсаалтад орсон явдал юм. Кино багийнхан, нэн ялангуяа ерөнхий продюсерээр ажилласан хайртай хань, анд нөхөд, ах дүү, ойр дотныхон, үнэнч уншигчид, ивээн тэтгэгчиддээ сэтгэл зүрхний угаас талархал илэрхийлье!” хэмээжээ. Тодруулбал Каннын кино наадмын үеэр шагнал гардуулах ёслол, кино худалдаа болон киноны сервис, тоног төхөөрөмжийн түншлэл байгуулах үзэсгэлэн яармаг гэсэн гол арга хэмжээ болдог аж. “Ану хатан” киног худалдах эрх авсан Хонконгийн компани худалдахаар санал болгож буй кинонуудынхаа жагсаалтад оруулан худалдах аж.

Bataar.mn

No comments:

Post a Comment