2013-05-18

Монголын кино урлагийн шилдгүүдийг танилцуулж байна

Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас улс үндэстнийхээ кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргах, нийгэмд соёл урлагаар үйлчлэх, гоо зүйн боловсролыг олгох, киноны чиг хандлагыг зөв тодорхойлох, болон уран бүтээлчдийг дэмжин урамшуулах, чанаржуулах зорилгоор уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгуулж буй кино академийн дээд шагнал гардуулах “Academy Awards 2013” кино наадам өчигдөр ёслол төгөлдөр болж кино урлагийн шилгүүдээ тодрууллаа.

“Academy Awards 2013” кино наадмын шилдгийн шилдэг киногоор “Монголфильм групп”-ийн уран бүтээлчид, ӨМӨЗО-ны уран бүтээлчидтэй хамтран туурвисан Аравт хэмээх уран сайхны кино 5-н номинацийн эзэн болон шалгарснаар өргөмжлөл 5 /таван сая төгрөг/-өөр шагнуулсан юм.


Ингээд та бүхэндээ “Academy Awards 2013” кино наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

“Аравт” УСК 

Шилдэг найруулагч - Д.Золбаяр
Шилдэг туслах эмэгтэй дүр - Д.Ганцэцэг /Өнөмөнхлэйн дүрээр/
Шилдэг зураглаач - Г.Баттулга
Шилдэг зураглаач - Ж.Цог СТА
Шилдэг хөгжим - Б.Чинбат СТА

“Дүүлэн нис” УСК

Шилдэг эмэгтэй гол дүр - А.Мөнгөнзул /Номингэрэлийн дүрээр/
Шилдэг эффект - Ш.Тансаг
Шилдэг нүүр хувиргагч - Жон Сим Ким, Дэлгэр
Шилдэг монтаж - Б.Баатар

“Ану хатан” УСК

Шилдэг зохиол - Б.Тогтохбаяр
Шилдэг туслах эрэгтэй дүр - С.Ариунбямба
Шилдэг хөрөнгө оруулагч - Д.Болдхуяг

Big fish” УСК

Шилдэг дууны найруулагч - Michael Kao

“Дурлалын гэмт хэрэг” УСК

Шилдэг дуу - Никитон хамтлаг

“Улаан дөрвөлжин” УСК

Шилдэг эрэгтэй гол дүр - Ц.Төмөрбаатар

Баримтат кино

“Нэрийг минь хэлж өгөөч” - Хүрэлхүү

Богино хэмжээний кино

“Арван ес - 2-р хэсэг” - Найруулагч И.Нямгаваа

Шилдэг дебют

“Шөнө дундын яриа” УСК найруулагч - О.Батзориг

Францийн элчин сайдын яамны нэрэмжит "Ирээдүйтэй найруулагч" хэмээх мөнгөн шагнал

“Ерөнхийлөгчийн туслах” УСК-ны ерөнхий найруулагч - М.Энхдалай


No comments:

Post a Comment