2012-08-13

“Босго, тотго” олон ангит кино удахгүй дэлгэцнээ

Left Banner“Тусгай салаа”, “Өдөр өдрийн нар” зэрэг олон ангит киногоороо үзэгчдийн сонирхлыг татаж чадсан МҮОНТ-ийн уран бүтээлчид ээлжит бүтээлээ тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Энэ кино нь “Босго, тотго”  нэртэй бөгөөд монгол улсын хил, хил хамгаалах байгууллагын үүсэл хөгжил, үе үеийн хилчдийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавьяаг нийтэд сурталчлах үүднээс хийж байгаа аж. Нийт 60 ангитай уг киноны зураг авалт өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн бөгөөд зохиолыг нь Төрийн шагналт, МЗЭ болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Норов бичиж, найруулагчаар нь МҮОНТ-ийн найруулагч Н.Энхтүвшин ажиллаж байгаа юм байна. Киноны зураг авалт жил хагасын хугацаанд үргэлжлэх юм байна. Харин энэхүү “Босго, тотго”  үндэсний телевизээр удахгүй гарч эхлэх юм байна. Уран бүтээлчид уг киногоо  нийтийн хүртээл болгож эхэлмэгц төгсгөлийн үндсэн болоод төгсгөлийн хэсгийг нь амжиж дуусгахаар төлөвлөж байгаа аж.
Now.mn

No comments:

Post a Comment