2012-07-27

“ЮНИТЕЛ” группын “ЮНИВИШН” хуучны киног HD форматруу

Монгол улсын засгийн газраас баталсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Монгол киноны сан хөмрөгийг сэргээх, олон нийтэд түгээн таниулах” төслийг Архивын Ерөнхий Газар болон “ЮНИТЕЛ” группын “ЮНИВИШН” компаниуд хамтран санаачилж, хэрэгжүүлэхээр болсон.


Төслийн хүрээнд 182 уран сайхны кино, 873 баримтат киноны дуу болон дүрсийг сэргээж өндөр нягтралын HD формат руу хөрвүүлэх юм.
Хамгийн анхны сэргээх киногоор “Мандухай сэцэн хатан” кино сонгогдсон бөгөөд энэ ондоо багтаан үзэгчдийн хүртээл болох аж. Цаашлаад сэргээгдэх киноны жагсаалтыг Univision өөрсдийн Facebook хуудсаараа дамжуулан тодруулахаар асуулга явуулж эхлээд байгаа юм байна. 


No comments:

Post a Comment