Showing posts with label Ярилцлага. Show all posts
Showing posts with label Ярилцлага. Show all posts

2013-10-01

Б.Чингүүн: “Дуудлага” киноны зохиолыг өөрөө бичиж, найрууллаа


Богино хэмжээний уран сайхны кинонуудаараа та бидний танил болсон найруулагч Б.Чингүүн “Дуудлага” хэмээн сэтгэхүйн аймшгийн кино бүтээсэн байна. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар  цөөн хором ярилцлаа.  
Шинэ уран бүтээлийнхээ талаар ярилцагаа эхлүүлье

2013-08-26

Надад Б.Дамчаа гуай шиг эсрэг дүрд тоглох хүсэл байдаг


“Говийн зэрэглээ" киноны нисгэгч, Чин ван Ханддорж киноны Ханддорж, "Саруул талын ерөөл" киноны Нацагдорж, "Мандухай сэцэн хатан" киноны Энхээ зэрэг үзэгчдийнхээ сэтгэлд хоногшсон олон сайхан дүрээрээ мөнхөлсөн жүжигчин бол МУГЖ Д.Гүрсэд юм. Тэрээр төрийнхөө баяр наадмын өмнө МУГЖ цолоор энгэрээ мялаасан юм. Түүнтэй хөөрөлдсөн уран бүтээлийн яриагаа уншигч танаа хүргэе.

А.Ганчимэг: Амандаа хурц иртэй зүйл хийхэд л эвгүй байсан

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны уран бүтээлчид өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийхдээ албан ёсоор киноныхоо клипийг нээлээ. Тус киноны дууг залуу дуучин Э.Агиймаа, Б.Маралжингоо болон 1980-аад оны үед хит болж байсан эгч дүү гурван Урнаагийн дунд Урнаа нар хамтран дуулжээ. Дуучин У.Уранцэцэг одоо Италид уран бүтээлээ туурвидаг дэлхийд танигдсан уран бүтээлч билээ. Харин дууны үгийг “UBS music” телевизийн захирал П.Одгэрэл бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав  аяыг нь зохиожээ. Энэ үеэр залуу жүжигчин А.Ганчимэгтэй дүрийнх нь талаар цөөн хэдэн үг сольсон юм.

2013-05-02

Олсон мөнгөнийхөө хэмжээнд хийсэн киног шүүмжилж болохгүй


Тэртээх 1936 оны тавдугаар сарын 1-нд анхны баримтат киногоо үзэгчдэдээ хүргэж байсан Монгол кино үйлдвэр өдгөө 78 дахь жилтэйгээ золгож буй. Харин Монголын кино урлагийн зөвлөл байгуулагдаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд тэд “Монголын кино уран бүтээлчид”-ийн өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ. Энэ хугацаанд тус зөвлөлөөс багагүй ажил хийжээ.

2013-04-27

Б.Цогтбаяр: Монголын кино урлаг хоёр төрлөөр хөгжиж байна


Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас уламжлал болгон зохион явуулдаг “Academy awards Mongolia -2013” наадам гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа билээ. Кино урлагийн дээд шагнал гардуулах, шилдгүүдээ шалгаруулах тус наадам ирэх сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Үүнтэй холбогдуулан МҮКУА-ын тэргүүн, найруулагч Б.Цогтбаяртай ярилцсанаа уншигчиддаа хүргье.

2013-04-25

Б.Чингүүний шинэ уран бүтээлээ хийж байна /Cube - remake edition/


Богино хэмжээний киногоороо үзэгчдэд илүүтэй сайшаагддаг найруулагч Б.Чингүүнээс шинэ уран бүтээлийнх нь талаар сонирхлоо.

2012-09-02

Э.Амаржаргал: Эсрэг ч гэлээ, би тоглосон дүрүүдээ өмөөрнө

Нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж байсан “Тусгай салаа” олон ангит киноны Анужин гэх бүсгүйн дүрээр тэр хэдийнээ олонд танигджээ. Дэлхийд алдартай миссийн тэмцээнд амжилттай оролцож байсан Э.Амаржаргал хамгийн сүүлд Ален Арманы зохиол, “N” энтертайнмент студийн бүтээл болох “Ялагдашгүй” олон ангит киноны Аслис гэдэг бүсгүйн дүрд тогложээ.

Г.Жигжидсүрэн: Хүн чанарын тухай өгүүлсэн кино өнөөгийн нийгэмд тун чухал

Ардын, жүжигчин, кино найруулагч, зохиолч Гомбожавын Жигжидсүрэн “Анхны алхам”-аас эхлээд “Суварган цэнхэр уулс”, “Хатанбаатар”, “Бүлээн нурам” зэрэг 30 орчим уран сайхны кино төдий тооны баримтат кино өлгийдсөн агуу гавьяатай нэгэн. Тэрбээр ярилцлага эхлэхийн өмнө “Сүүлийн хэдэн жил ард түмэн маань бүх зүйлийг хүчээр шийддэг цагдаагийн улс болчих гээд байх шиг.

2012-08-05

“Хаадын хаан Атилла” МОНГОЛЧУУДТАЙ УУЛЗАНА

 Мажар (Унгар) улсыг үүсгэн байгуулсан Арпад хааны дээд өвөг хаадын хаан аугаа их Атилла хаантай монголчууд дотно танилцах нь. “Сэмүүн” студийн уран бүтээлчид Атилла хааны тухай “Хаадын хаан Атилла” баримтат уран сайхны кино бүтээж байна. Уг бүтээлд Атилла хаан харгис хэрцгий, байлдаанч эр бус даяарчлалын үндэс суурийг тавьсан их удирдагч байсан бөгөөд Хүннү гүрэн болон Ромын эзэнт гүрнийг хамтатган захирч байсныг өгүүлэх юм байна.

Ц.Норжмаа: “Нөгөө сохор охин байна, нүдтэй юм байна, хардаг юм байна” гээд явуулдаггүй байлаа


Нэгэн үеийн үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж байсан киноны нэг бол "Алтан өргөө” уран сайхны кино билээ. Уг кинонд хараагүй охины дүрийг чадварлаг бүтээж, дэлгэцэнд дүрээ мөнхөлж чадсан жүжигчин Ц.Норжмааг уншигч тантай уулзуулъя.

2012-07-22

А.Амарсайхан: Би юу бариад авчихав гэж бодох үе байлаа


МҮОНТ-ийн уран бүтээлчид ээлжит шинэ уран бүтээлдээ хэдийнээ оржээ. Тэд энэ удаад Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийнхөнтэй хамтран “Огцом эргэлт” олон ангит киног бүтээж байгаа юм. Энэ киноны зохиолыг “Хэцүү анги”, “Тусгай салаа”-гаар үзэгчдийг байлдан дагуулсан зохиолч А.Амарсайхан бичиж, ерөнхий найруулагчаар Б.Гантулга, ерөнхий продюссэраар Л.Эрдэнэтуяа, ерөнхий зураглаачаар Б.Чинбат нар ажиллаж байгаа бол киноны гол дүрүүдэд

Жүжигчин З.Онон: Би мэргэжилдээ дурласан



Шинэ цагийн “Хоролмаа” буюу “Х түц” продакшний залуу жүжигчин З.Онон

 За сайн байна уу? Баяр наадмын үеэр урлагийн хүмүүс хамгийн ачаалалтай ажилладаг.  Энэ үеэрээ цаг зав гаргаж ярилцлага өгч байгаад баярлалаа.

2012-07-02

А.Ганчимэг: Шивэрсэн бороотой өдөр алхах дуртай

МҮОНТ-ээр гарч байсан “Хэцүү анги” олон ангит уран сайхны кинонд Зулаагийн дүрийг чадварлагаар бүтээсэн сэргэлэн охин бол УДЭТ-ын залуу жүжигчин А.Ганчимэг юм. Тэрбээр үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаад байгаа “Боловсрол суваг” телевизийн “Наран ургах нутаг” олон ангит киноны гол дүрд тоглож, айл бүрийн хойморт цэнхэр дэлгэцээр зочилж гарч байгаа билээ.

Дү.Мягмарсүрэн: Орчин үеийн инээдмийн кинонууд кино урлагийг аврах биш алж байна

Дэд профессор, кино шүүмжлэгч, зохиолч Дү.Мягмарсүрэн гуайтай Монголын кино урлагийн өнөөгийн байдал, хөгжлийн талаар ярилцлаа.
Монголчууд сүүлийн жилүүдэд киног ёстой л үйлдвэрлэж байна. Үүнтэй холбоотойгоор нэгэн үе уналтад ороод байсан Монголын кино урлаг хөгжиж байна гэж ярих болжээ. Хийж л байвал хөгжиж байна гэж ойлгох нь зөв үү?

2012-06-24

Ч.Хоролдорж: Монгол зан заншлыг харуулсан кино хийнэ

Өнгөрсөн жилийн 48 цаг кино наадмын тэргүүн байрын шагналт ICITI фильмийн найруулагч Ч.Хоролдорж "Шарга даага" хэмээх хүүхдийн бүрэн хэмжээний уран саихны кино бүтээх гэж байгаа аж. Уг киноны зураг авалтын ажил нь өнөөдөр эхэлж байгаа бөгөөд Японоос Ёсүкэ Като хэмээх зураглаач уригдаж ажиллаж байгаа гэнэ. Ч.Хоролдоржтой ярилцлаа.

2012-06-13

“Ану хатан” түүхэн киноны шинэ цагийг эхлүүллээ

Анхаар. Чимээгүй. Ийм команд сонссон хүн бүр байгаа газартаа хөдөлгөөн, дуу чимээ гаргалгүй зог­сох ёстой. Учир нь, зо­хиолч Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор бүтээж буй “Ану хатан” киноны зураг авалт энд явагдаж байна.
Энэхүү түүхэн уран сайхны киноны уран бү­тээлчидтэй хамт яг л ийм орчинд бид хоёр цаг хэртэй хугацааг өнгөрөөв.

МУСТА Ц.Төмөрхуяг: ”Чи Цагааны Цэгмидийн хүүхэд биш” гэж багшийгаа хэлэхэд уйлдаг байлаа

Цагааны Цэгмид хэмээх агуу жүжигчинг мэдэхгүй хүн Монголд үгүй биз. Түүний хоёр хүү аавынхаа мэр­гэжлийг өвлөн авч, кино урлагт өөрсдийн мө­рөө үлдээж явна. Том хүү Ц.Төмөрбаатар нь өдгөө тө­рийн соёрхолт жүжигчин хэмээн дуудуулж, ард тү­мэндээ хүндлэгдэж яваа. Харин бага хүү МУСТА, жү­жигчин Ц.Төмөрхуяг нь ур­лагаас хөндийрч, хэсэг хуга­цаанд нам гүм амьдарсан. Гэвч тэрбээр дөрвөн жилийн өмнө “Цагааны Цэгмид” студиэ байгуулан урлагтаа эргэн ирсэн билээ.

2012-06-11

Б.Цогтбаяр: Каннын кино наадамд Монгол гэдэг нэрийг дуурсгаж чадсан


65 дахь жилдээ зохиогдож байгаа Каннын кино наадамд Монгол улсаа төлөөлөн анх удаа видео киноны төрөлд "Богд хаан" кино оролцсон юм. Тус кино нь олон улсын кино бүтээгчдийн анхаарлыг ихэд татаж худалдагдах хэмжээнд яригдаад байгаа билээ. Ингээд киноны найруулагч Б.Цогтбаяртай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.