Showing posts with label Мэдээлэл. Show all posts
Showing posts with label Мэдээлэл. Show all posts

2013-10-01

Б.Чингүүн: “Дуудлага” киноны зохиолыг өөрөө бичиж, найрууллаа


Богино хэмжээний уран сайхны кинонуудаараа та бидний танил болсон найруулагч Б.Чингүүн “Дуудлага” хэмээн сэтгэхүйн аймшгийн кино бүтээсэн байна. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар  цөөн хором ярилцлаа.  
Шинэ уран бүтээлийнхээ талаар ярилцагаа эхлүүлье

2013-09-04

48 Цаг Кино Наадам Монголд


"48 цаг кино наадам" 2013 онд (48ЦКН) Монголд дѳрѳв дахь удаагаа зоxиогдох гэж байна. Монгол улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөх болно. Тэргүүн байр эзэлсэн бүтээл нь "2013 оны 48 цагийн шилдэг кино" шагналын төлөө дэлxийн өөр бусад xот, улсаас шалгарсан кинонуудтай өрсөлдөх юм.

2013-08-26

Надад Б.Дамчаа гуай шиг эсрэг дүрд тоглох хүсэл байдаг


“Говийн зэрэглээ" киноны нисгэгч, Чин ван Ханддорж киноны Ханддорж, "Саруул талын ерөөл" киноны Нацагдорж, "Мандухай сэцэн хатан" киноны Энхээ зэрэг үзэгчдийнхээ сэтгэлд хоногшсон олон сайхан дүрээрээ мөнхөлсөн жүжигчин бол МУГЖ Д.Гүрсэд юм. Тэрээр төрийнхөө баяр наадмын өмнө МУГЖ цолоор энгэрээ мялаасан юм. Түүнтэй хөөрөлдсөн уран бүтээлийн яриагаа уншигч танаа хүргэе.

А.Ганчимэг: Амандаа хурц иртэй зүйл хийхэд л эвгүй байсан

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны уран бүтээлчид өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийхдээ албан ёсоор киноныхоо клипийг нээлээ. Тус киноны дууг залуу дуучин Э.Агиймаа, Б.Маралжингоо болон 1980-аад оны үед хит болж байсан эгч дүү гурван Урнаагийн дунд Урнаа нар хамтран дуулжээ. Дуучин У.Уранцэцэг одоо Италид уран бүтээлээ туурвидаг дэлхийд танигдсан уран бүтээлч билээ. Харин дууны үгийг “UBS music” телевизийн захирал П.Одгэрэл бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав  аяыг нь зохиожээ. Энэ үеэр залуу жүжигчин А.Ганчимэгтэй дүрийнх нь талаар цөөн хэдэн үг сольсон юм.

2013-07-25

"АМЖИЛТЫН ГАРЦ" кино хөтөлбөр зохион байгуулагдах гэж байна

Монголын киноны уран бүтээлчид олон улсын нэр хүндтэй уран бүтээлчидтэй уулзах, тэднээс ганцаарчилсан зөвлөгөө авах боломжийг олгож байна!
“Амжилтын гарц” киноны уран бүтээлчдэд зориулсан тусгай хөтөлбөр Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл болон Монгол-Францын Төв хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх,

2013-07-24

Монголын орчин үеийн кино-жүжгийн зохиолын найман гарцаагүй

Чухам өөрийнхөөрөө “гарцаагүй” гэж гүжирдсэн цуврал эсээ минь үргэлжилсээр байна. Зарим нэг нь их л эмзэг хүлээн авч байгаа ч ХХ зууны Монгол уран зохиолын түүхээ хувь судлаачийн хувьд энэ мэт “багцлан” авч үзэх хүсэл минь хэвээрээ. Чамгүй хугацаанд Өрнө, Дорны театр, жүжгийн зохиолын түүхийг сурвалжлан судлав. Эцэст нь ийм нэгэн эсээ бичихээр зориг шулуудсан минь үнэн. Учир нь бидэнд жүжгийн зохиолын ямар өв байна вэ? гэдгийг хожмын залуус нягтлан харахад “шат” болох л хүсэлтэй. Одоохондоо өөр зүйлгүй.

2013-06-20

HiKino сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

Монголын болон дэлхийн кино урлагийн талаар мэдээ мэдээлэл, үйл явдлуудын сонин хачныг бэлтгэн хүргэдэг HiKino сэтгүүлийн шинэхэн дугаар гарсан байна.
Уг сэтгүүл нь мэндлээд удаагүй ч нийтлэлийн бодлого, хэлбэр дизайн зэргээрээ мэргэжлийн кино уран бүтээлчид, кино сонирхогч болон уншигч олноосоо өндөр үнэлгээ авч, өөрийн гэсэн уншигч захиалагчтай болж чаджээ.
Урд нь кино урлагийн талаар "Кино ертөнц", "Дэлгэц" гэсэн сэтгүүлүүд байсан ч  зах зээлийн явцыг өнгөрүүлэлгүй сураг нь тасарсан. Харин энэхүү сэтгүүлийн дугаар бүр дизайн болоод агуулгын хувьд улам бүр цар хүрээгээ тэлсээр байна.

2013-05-29

"Амлуулсан" кино урлаг амилах уу?


“Тэр бөхийг амлая аа” гэж хэлээд учраа бөхөө амлаж авдаг шиг киночид өөрсдөө, мөн төрийн яам агентлагынхан нь хамтран “кино урлагыг шинэчлэе” хэмээн амлаж авлаа. Тэд кинонд шинэчлэл хийх зайлшгүй гэдгээ өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд хамтдаа сууж хүлээн зөвшөөрлөө. Монгол кино үзээд сэтгэлээр унаж, жүжигчдийн чадварт нь таагүйтэж, ялгаагүй муу бүтээлүүд хэмээн ундууцдаг байдлыг өөрчлөх шаардлага хэдийнэ тулгарсан, энэ уулзалтыг харин ч хожуу хийж буй нь харамсалтай.

2013-05-20

Монголын кино урлагийн шинэчлэлийн форум болно

Монголын Кино Урлагийн Зөвлөлөөс санаачлан "Cinema of Sound" ХХК,  Монгол кино HD төсөлтэй хамтран, МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор кино урлагийн салбарын анхдугаар форумыг энэ сарын 24-ны 10-н цагаас Төрийн Ордны их танхимд зохион байгуулах гэж байна.

2013-05-18

Каннын кино наадамд Ану хатан УСК-г худалдаанд гаргав


Зохиолч Б.Шүүдэрцэцэг "Ану хатан" киногоо Берлиний монголчууддаа үзүүлээд иржээ. Энэ сарын 16-нд болсон "Аcademy awards- 2013" ёслолын ажиллагаанаас энэхүү кино шилдэг хөрөнгө оруулалт, шилдэг зохиол, шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал авсан билээ. Зохиолч бүсгүй фэйсбүүк хуудсандаа

Монголын кино урлагийн шилдгүүдийг танилцуулж байна

Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас улс үндэстнийхээ кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргах, нийгэмд соёл урлагаар үйлчлэх, гоо зүйн боловсролыг олгох, киноны чиг хандлагыг зөв тодорхойлох, болон уран бүтээлчдийг дэмжин урамшуулах, чанаржуулах зорилгоор уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгуулж буй кино академийн дээд шагнал гардуулах “Academy Awards 2013” кино наадам өчигдөр ёслол төгөлдөр болж кино урлагийн шилгүүдээ тодрууллаа.

2013-05-02

Олсон мөнгөнийхөө хэмжээнд хийсэн киног шүүмжилж болохгүй


Тэртээх 1936 оны тавдугаар сарын 1-нд анхны баримтат киногоо үзэгчдэдээ хүргэж байсан Монгол кино үйлдвэр өдгөө 78 дахь жилтэйгээ золгож буй. Харин Монголын кино урлагийн зөвлөл байгуулагдаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд тэд “Монголын кино уран бүтээлчид”-ийн өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ. Энэ хугацаанд тус зөвлөлөөс багагүй ажил хийжээ.

2013-04-29

Ларьдма МУСК трейлер + постер

Zebra entertainment болон Navchaa film-н хамтарсан, найруулагч Ж.Сэнгэдоржийн уран бүтээл Ларьдма хэмээх уран сайхны кино тун удахгүй буюу 5 сарын 5-нд нээлтээ хийхээр бэлтгэж байна. Иймдээ ч уран бүтээлчид киноныхоо зар сурталчилгааны ажилд идэвхитэй орсон бололтой шинэхэн трейлерээ цацсан байна. Ингээд уг киноны постерууд болон албан ёсны трейлер ямар болсныг хамтдаа сонирхоцгооё.

2013-04-27

Б.Цогтбаяр: Монголын кино урлаг хоёр төрлөөр хөгжиж байна


Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас уламжлал болгон зохион явуулдаг “Academy awards Mongolia -2013” наадам гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа билээ. Кино урлагийн дээд шагнал гардуулах, шилдгүүдээ шалгаруулах тус наадам ирэх сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Үүнтэй холбогдуулан МҮКУА-ын тэргүүн, найруулагч Б.Цогтбаяртай ярилцсанаа уншигчиддаа хүргье.

2013-04-25

Эрэлхэг дайчин хатны дуудлага /“Ану хатан” кинонд зориулсан шүүмж/


Өнгөрсөн үеэс өнөөг хүртэл нэгдсэн ойлголт дүгнэлтэнд хүрч бүрэн шийдвэрлэж чадаагүй түүхийн асуудлын нэг бол 17-р зууны Халх, Ойрдын харилцаа болон Галдан бошигт хааны Халхыг эзлэн Манжтай хийсэн тэмцэл юм.

Худалд зай олдсон юм үнэнд зай олдох байгаа..?


DOZ entertainment найруулагч, жүжигчин 
 Ш.Доржсүрэн нийтлэлийн хариу ил захидал

Ууралж бухимдсандаа биш цаг нь болсон болхоор л энэ тухай бичихээр шийдлээ... Хэдийгээр бидний сонгосон нийгэм хүн болгон өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг хүлээн зөвшөөрсөн нийгэм боловч бид нийтээрээ сэтгэл зүйгээ өөрчиллөхгүй бол нэг л бишээ...Хэдий болтол Монголчууд бидний хувиа бодсон солгой араншин бие биенийгээ вирус мэт хэмэлж идэх болж байна вэ..? Энэ лав сайн зүйл авчирахгүй байх...

Ларьдма УСК-ны жүжигчид гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэх...


Puujee-2Тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа гэр бүлийн хүчирхийллийн сэдэвтэй “Ларьдма” киноны гол дүрд топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Б.Навчаа нар тоглосон. Уг киног нэг бол жүжигчин Б.Навчаагийн амьдралаас, нөгөө бол топ моделийн амьдралаас сэдэвлэсэн гэх мэдээллүүд гадуур өнгө алаглан нисч байгаа.

Б.Чингүүний шинэ уран бүтээлээ хийж байна /Cube - remake edition/


Богино хэмжээний киногоороо үзэгчдэд илүүтэй сайшаагддаг найруулагч Б.Чингүүнээс шинэ уран бүтээлийнх нь талаар сонирхлоо.

2012-09-10

"Том загас" нээлтийн товоо зарлалаа

Өнгөрсөн оноос хийгдэж эхэлсэн реппер, продюсер B.A.T-ын найруулж буй "Big Fish" кино ирэх сард "Цэвэрлэгээ" гэсэн тодотголтойгоор нээлтээ хийхээр товложээ. “DASH FILMS”-ийн бүтээж буй уг киноны гол дүрийг дуучин Б.Амархүү бүтээсэн байна. Уг киноны үйл явдал цагдаагийн ахлах дэслэгч Соёмбо хар тамхитай холбоотой хүн амины хэргийг мөрдөн илрүүлж байгаагаар өрнөх аж. Мөн кинонд реппер Rokit Bay, Gee нар дүр бүтээжээ. 

48 цаг кино наадмын Постерыг танилцуулж байна

Тун удахгүй болох Монголын гурав дахь удаагийн "48 цаг кино наадам"-ын талаар өмнө нь хүргэж байсан ба бүртгэл нь яг одоо явагдаж байгаа билээ. Бүртгэл 9 сарын 13-нд дуусах тул сонирхсон нэгэн нь яарах хэрэгтэй боловуу.