Анхаар. Чимээгүй. Ийм команд сонссон хүн
бүр байгаа газартаа хөдөлгөөн, дуу чимээ гаргалгүй зогсох ёстой. Учир
нь, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор бүтээж буй “Ану хатан” киноны
зураг авалт энд явагдаж байна.
Энэхүү түүхэн уран сайхны киноны уран бүтээлчидтэй хамт яг л ийм орчинд бид хоёр цаг хэртэй хугацааг өнгөрөөв.

Биднийг очих үед Галдан бошигт хааны эх Юм-Агас хатан бурхны оронд одож буй хэсгийн зураг авалт хийгдэж байлаа. Юм-Агас хатны дүрд МУГЖ С.Сарантуяа, Асралтад Ц.Оюундарь, Ану хатанд “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал тоглож буй. Хүн бүрийн зургийг тус тусад нь авдаг учир нэлээд хугацаа шаарддаг аж.
Мөн зураг авалт дуустал жүжигчдээс өөр хэн ч ямар нэгэн хөдөлгөөн хийж, дуу гаргаж болохгүй. Эс бөгөөс, гадны чимээ шуугианаас болж, зураг авалтыг дахин эхлүүлэх шаардлага тулгарна. Гэвч энэ өдрийн зураг авалтад дадлага туршлагатай жүжигчид оролцсон учир тэд бараг алдаа гаргалгүй, зураг авалт бүрийг нэг удаагийнхаар дуусгаж чадсан юм.
Дөрвөн улирал дамнан үргэлжилсэн зураг авалтын ордны хэсэг ийнхүү дуусч байлаа. Энэ хугацаанд “Ану хатан” киноны зураачид зургаан ордон, гурван өргөөг өөрсдийн гараар бүтээж, бас “нураажээ”. Учир нь, павилонд олон ордон, өргөө багтахгүй учир дараагийн зураг авалтад бэлтгэхийн тулд асар их хүч хөдөлмөр зарцуулан байж босгосон бүтээлээ нурааж, түүнийхээ суурин дээр дахин шинэ ордон сүндэрлүүлэх хэрэгтэй болдог байна.
Т.Алтантуяа:
Түүнийг Ану хатны дүрээр мөнхөрөөсэй гэж хүсч байна

Ерөнхий найруулагч, Монгол Улсын
соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Алтантуяатай киноны зураг
авалтын явцын талаар ярилцлаа.
-Найруулагчийн ажлаа чухам яагаад түүхэн киногоор эхлэхээр шийдэв?

-Хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлдэг зүйл
байдаг. Чин сэтгэлийн эмзэглэлээс үүдсэн бүтээл хүний сэтгэлд маш их
хүчтэй хүрч, нөлөөлж чаддаг гэж боддог учраас энэ сэдвийг сонгосон юм.
-Монголын кино урлаг арвин баялаг сантай хэдий ч түүхэн кино энд тун бага орон зайг эзэлдэг. Гэтэл бид тив дэлхийд гайхагдсан агуу түүхтэй орон шүү дээ?
-1989 онд “Мандухай сэцэн хатан” кино дэлгэцнээ гарахад би хүүхэд байлаа. Тэр цагаас хойш энэ киног хэд давтан шимтэн үзсээр ирсэн. Тэр цагаас хойш 20-иод жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд манайхан түүхэн кино бараг хийгээгүй. Харин өнгөрсөн жилээс түүхэн кино хийж эхэлсэн. Монголын кино урлагийн шинэ үеийнхний түүх одоо л эхэлж байна гэж би боддог.
Монголчууд агуу ард түмэн. Хаад нь сүр хүчтэй, хатад нь асар ухаалаг. Тиймээс шинэ үеийнхний түүхэнд агуу дайчин хатдын тухай уран бүтээл хийх шаардлагатай гэж бодож байна. “Ану хатан” кинонд өнөө цагт бидний дунд дутагдаад байгаа үнэнч хайр, үнэнч нөхөрлөл, эх оронч сэтгэлгээний тухай өгүүлнэ.
-Эмэгтэй зохиолч, эмэгтэй найруулагчтай учир тэр хүний дотоод сэтгэл, бүсгүй хүнийх нь онцлогийг илүүтэй гаргаж өгч байгаа болов уу гэж бодож байна?
-Зохиолч Монгол орны түүхийг маш сайн судалсан. Бид хоёр ярилцаад, залуу үеийнхэнд сургамжтай болоод бусад түүхэн кинонд тэр болгон хөнддөггүй асуудлуудыг хөндөхийг зорьсон. Тиймээс хайр дурлал, тэмцэл, зовлон шаналал гэх мэт зүйлийг эмэгтэй хүний сэтгэл зүрх хэрхэн даван туулдгийг харуулахаар хичээж байна.
Бид Монголын урлагийн гурван үеийн уран бүтээлчдээр дүр бүрдүүлэлтээ хийсэн. Залуучууд нь ахмад үеийнхнээсээ суралцах ёстой гэж бодсон юм. Кинонд жүжигчин хүн л амьдарч, тэр л үзэгчидтэй амьд холбоо үүсгэдэг учраас ерөнхий найруулагчийн хувьд киноны дүрийн сонгон шалгаруулалтад их анхаарсан.
Мөн хүний амьдралын зовлон жаргал, баяр гуниг, үнэнч биш байдал гээд сэтгэл хөдлөлийн бүх илэрхийллийг эмэгтэй хүний нүдээр харж, өөрийнхөө хэмжээнд үзүүлэхийг хичээж байна.
Манай кинонд 1653-1696 оны үйл явдлыг харуулж байгаа. Мөн дэлхийн түүхэн дэх хамгийн агуу тулаануудын нэгийг үзүүлж байгаа.
Гэвч “Эмэгтэй хүний сэтгэл зүрх гэдэг гүн далайн ёроол мэт” гэдэг сайхан үг байдаг даа. Тэгэхээр тэр бүх нууцад нэвтрэн үзүүлэхэд тун хэцүү. Бид бүгдийг төгс үзүүлж чадахгүй ч байж мэднэ. Ямартаа ч бүхий л мэдлэг боловсрол, ур чадвараа дайчлан ажиллаж байна.
-“Домогт Ану хатан” жүжгийн гол дүрийг МУСТА, жүжигчин Ц.Баясгалан маш сайн бүтээсэн. Гэтэл кинондоо яагаад түүнийг тоглуулалгүй, мэргэжлийн бус хүнийг сонгон авсан юм бол гэж олон хүн гайхаж байгаа байх?
-Ардын жүжигчин Н.Сувд гуай Мандухай хатны дүрээрээ монгол түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдсэнтэй адил Д.Отгонжаргалыг ч бас Ану хатнаараа мөнхөрч үлдээсэй гэж хүссэн.
Мэргэжлийн жүжигчид ажлын шаардлагаар төрөл бүрийн дүр бүтээдэг. Тэд өнөөдөр агуу дайчин хатны дүрийг бүтээсэн ч дараа жил эротик кинонд тоглох шаардлага тулгарч болно. Энэ нь тухайн жүжигчний ганц дүрээрээ мөнхрөх боломжид их, бага хэмжээгээр нөлөөлдөг гэж бодож байна. Бид энэ бүх эрсдэлийг бодож, тооцож үзсэний үндсэн дээр Ану хатанд мэргэжлийн бус хүн тоглуулахаар сонгож авсан юм. Д.Отгонжаргал маань ч бидний итгэлийг дааж, маш сайн тоглож байгаа. Түүнийг жижигхэн биедээ баймгүй дайчин, зоригтой бүсгүй юм гэдгийг зураг авалтын үед мэдэрсэн. Киноны маань 50 хувь нь тулаант хэсгээс бүрдэж байгаа. Манай Отгоо моринд эрчүүдээс дутахааргүй эрэмгий байж, тулаант хэсгүүдэд орлон тоглогчгүйгээр тоглож байгаа.
Бид жижиг тулааны зураг авалтыг дүн өвөл хийсэн. Тэр үед хүмүүс даарч, ядарч байна гэсэн гомдол их гаргасан. Гэтэл манай Ану хатан ямар ч гомдол гаргалгүй, маш их тэвчээртэй гэдгээ харуулсан.
-Удахгүй тулааны хэсгийн зураг авалт эхлэх нь. Зураг авалтаа хаана хийхээр төлөвлөж байна вэ?
-Манай кинонд Монголын түүхэнд болсон 32 агуу тулааны хамгийн том нь болох Ойрадын цэргүүд Манжуудтай байлдсан тулааныг харуулж байгаа. Уг тулаан Цонжин болдогт болсон гэж түүхэндээ өгүүлсэн байдаг. Тиймээс бид тэрхүү түүхт газар зураг авалтаа хийхээр шийдсэн.
-Тулааны хэсгийн зураг авалтад нийт хэдэн хүн оролцох вэ?
-150 хүн оролцоно. Тулааны зураг авалтын үед бидэнд нэг том асуудал тулгарч байгаа. Бид өвөл Тэрэлжид зураг авалт хийхэд нэг өдөр морийг 20 мянга, тэмээг 50 мянган төгрөгөөр түрээсэлсэн. Нийтдээ гурван өдрийн зураг авалтад нэг сая 600 мянган төгрөгөөр мал түрээсэлсэн байсан. Гэтэл одоо бидэнд 150 агт морь хэрэгтэй болж байгаа юм. Нэг морийг нэг өдөрт 20 мянган төгрөгөөр түрээсэлнэ гэхээр үнэхээр их дүн гарч байгаа биз. Манай улс хөдөө аж ахуйн эх орон гэгддэг. Хүнээсээ хэдэн зуу дахин олон малтай оронд амьдардаг бид Монголын түүхэнд агуу гавьяа байгуулсан хатныхаа тухай кино хийх гэж асар өндөр үнээр мөнгө түрээсэлнэ гэдэг үнэхээр харамсалтай хэрэг.
-Түүхэн кино асар өндөр зардлаар бүтдэг. “Ану хатан” хэдэн төгрөгөөр бүтэх бол?
-400 мянган ам.долларт багтаахаар төлөвлөж байгаа. Гэвч энэ өндөр зардлыг зохиолч, продюсер хоёр маань гаргаж чадахгүй шүү дээ. Энэ дашрамд, бидэнд тусалж байгаа байгууллага, хувь хүмүүстээ маш их талархаж байгаагаа илэрхийлье.

Д.Отгонжаргал: Ану хатны зан төрх минийхтэй төстэй санагдсан
Зураг авалтын үеэр Д.Отгонжаргалтай уулзаж, цөөн асуултад хариулт авсан юм.
-Кинонд тоглох ямар санагдаж байна?
-Би мэргэжлийн жүжигчин биш учраас бүгдийг үзэгчдийн хүсч байгаа хэмжээнд хүртэл хийнэ гэдэг амаргүй. Гэвч надад итгэл хүлээлгэж, энэ дүрийг надад өгсөнд нь баярлаж, энэ олон хүний итгэлийг алдахгүйн тулд хичээн ажиллаж байна.
Түүхэн кино гэдгээр утгаараа маш бодитой, үнэн байх ёстой. Тиймээс энэ агуу хатны дайчин, баатарлаг зан төрх, Монголын түүхэнд байгуулсан гавьяаг харуулахаас гадна эмэгтэй хүний уужуу ухаан, энэрэнгүй сэтгэлийг нь гаргахыг хичээж байна.
-Таныг харахад эмзэг турьхан, уян зөөлөн хүн шиг санагддаг болоод ч тэр үү, домогт хатны дүрийг хэрхэн бүтээх бол. Түүнийг эрэлхэг дайчин зан чанарыг нь гаргаж чадах болов уу гэсэн эргэлзээ байсныг нуух юун?
-Манай кино багийнхан дүрийн судалгааг маш сайн хийсэн. Би их эршүүд хүн шүү дээ. Энэ зан чанараараа Ану хатан бид хоёр нэлээд төстэй. Тиймээс түүний энэ чанарыг гаргахад надад нэлээд дөхөм байгаа.
Хажууд минь түшиж тулах, дадлага туршлагатай, мэргэжлийн хүмүүс байгаа учраас хүнд хэцүү санагдахгүй байна. Гэвч зураг авалтын үед унтаж амрах, идэж суухаа хүртэл хойш тавих хэрэг гардаг. Дуучид бол сайн унтаж амрах ёстой байдаг. Тиймээс эхэндээ үүнд дасах жаахан хэцүү байсан. Кино зураг авалт бол багийн хүчээр урагшилдаг юм байна гэдгийг ойлгосон. Мэргэжлийн жүжигчин биш учраас анхаарлаа өөр зүйлд хандуулахгүй, зөвхөн зураг авалтдаа анхаарч, дүрдээ сайн орох нь чухал.
Манай ахмад үеийн уран бүтээлчид энэ бүхэнд маань тусалж байгаа. Харин өөрийгөө хэр тоглосныг киногоо дэлгэцэнд гарсны дараа л мэднэ дээ.
-Тулааны хэсгийн зураг авалт удахгүй эхлэх гэж байна. Таныг энэ хэсэгт орлон тоглогчгүй тоглож байгаа гэж сонслоо?
-Бид 20-иод хоног бэлтгэл хийгээд, тулааны хэсгийн зураг авалтдаа орно. Бие галбирын хувьд надтай яг адилхан хүн олоход хэцүү. Тиймээс орлон тоглогчгүй тоглохоор шийдсэн. Ер нь бэлтгэл сайн хийчихвэл яагаад чадахгүй гэж бодсон л доо.
Мөн энэ бол анхны зураг авалт биш. Бид өвөл жижиг тулааны зураг авалт хийж байсан. Тэр зураг авалтаас сурсан зүйл, хуримтлуулсан туршлага багагүй бий. Тиймээс харьцангуй дөхөм байх болов уу гэж бодож байна.

Эх сурвалж: Өглөөний сонин
No comments:
Post a Comment