Монгол улсын засгийн газраас баталсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл
ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн
хүрээнд “Монгол киноны сан хөмрөгийг сэргээх, олон нийтэд түгээн
таниулах” төслийг Архивын Ерөнхий Газар болон “ЮНИТЕЛ” группын “ЮНИВИШН”
компаниуд хамтран санаачилж, хэрэгжүүлэхээр болсон.