2013-05-29

"Амлуулсан" кино урлаг амилах уу?


“Тэр бөхийг амлая аа” гэж хэлээд учраа бөхөө амлаж авдаг шиг киночид өөрсдөө, мөн төрийн яам агентлагынхан нь хамтран “кино урлагыг шинэчлэе” хэмээн амлаж авлаа. Тэд кинонд шинэчлэл хийх зайлшгүй гэдгээ өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд хамтдаа сууж хүлээн зөвшөөрлөө. Монгол кино үзээд сэтгэлээр унаж, жүжигчдийн чадварт нь таагүйтэж, ялгаагүй муу бүтээлүүд хэмээн ундууцдаг байдлыг өөрчлөх шаардлага хэдийнэ тулгарсан, энэ уулзалтыг харин ч хожуу хийж буй нь харамсалтай.

2013-05-20

Монголын кино урлагийн шинэчлэлийн форум болно

Монголын Кино Урлагийн Зөвлөлөөс санаачлан "Cinema of Sound" ХХК,  Монгол кино HD төсөлтэй хамтран, МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор кино урлагийн салбарын анхдугаар форумыг энэ сарын 24-ны 10-н цагаас Төрийн Ордны их танхимд зохион байгуулах гэж байна.

2013-05-18

Каннын кино наадамд Ану хатан УСК-г худалдаанд гаргав


Зохиолч Б.Шүүдэрцэцэг "Ану хатан" киногоо Берлиний монголчууддаа үзүүлээд иржээ. Энэ сарын 16-нд болсон "Аcademy awards- 2013" ёслолын ажиллагаанаас энэхүү кино шилдэг хөрөнгө оруулалт, шилдэг зохиол, шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал авсан билээ. Зохиолч бүсгүй фэйсбүүк хуудсандаа

Монголын кино урлагийн шилдгүүдийг танилцуулж байна

Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас улс үндэстнийхээ кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргах, нийгэмд соёл урлагаар үйлчлэх, гоо зүйн боловсролыг олгох, киноны чиг хандлагыг зөв тодорхойлох, болон уран бүтээлчдийг дэмжин урамшуулах, чанаржуулах зорилгоор уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгуулж буй кино академийн дээд шагнал гардуулах “Academy Awards 2013” кино наадам өчигдөр ёслол төгөлдөр болж кино урлагийн шилгүүдээ тодрууллаа.

2013-05-02

Олсон мөнгөнийхөө хэмжээнд хийсэн киног шүүмжилж болохгүй


Тэртээх 1936 оны тавдугаар сарын 1-нд анхны баримтат киногоо үзэгчдэдээ хүргэж байсан Монгол кино үйлдвэр өдгөө 78 дахь жилтэйгээ золгож буй. Харин Монголын кино урлагийн зөвлөл байгуулагдаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд тэд “Монголын кино уран бүтээлчид”-ийн өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ. Энэ хугацаанд тус зөвлөлөөс багагүй ажил хийжээ.